[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Wednesday, December 29, 2010

Ану - Хацрыг минь даарвал тэврээрэй


"My ABC" нэртэй сингл цомгоо гаргахаар ажиллаж байгаа дуучин Ану энэхvv цомгийнхоо хоёр дахь клипийг хийлгэжээ. Тун удахгvй болох шинэ жил, євєл цагийн єнгє аясыг шингээсэн "Хацрыг минь даарвал тэврээрэй" нэртэй энэ дууны аяыг Б.Аранза, vгийг Х.Соёмбо нар зохиосон байна.

Rokit Bay feat Gee, Tulgat - Микрофоны ард /LA концерт/


Реппэр Gee болон Click Click Boom-ын залуус АНУ-д суугаа єєрсдийн фенvvддээ зориулсан аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тэдний Америкийн Лос-Анжелес хотод хийсэн тоглолт дээр дуулагдсан "Микрофоны ард" хэмээх дууны бичлэгийг залуус та бvхэндээ хvргэе. Тэрээр энэхvv дуугаа TulgaT болон Rokit bay нэртэй хоёр залуутай хамтран дуулсан бєгєєд хэдэн сарын ємнє цацагдаж, нилээд хит болж байсан дуу юм. Gee-тэй хамт дуулж буй TulgaT, Rokit bay нарын хувьд тус улсад сурахын зэрэгцээ хип хип чиглэлээр уран бvтээл туурвидаг юм байна.

Tuesday, December 28, 2010

"Chanel" брэндийн шинэхэн загвар

www.DREAM.mn
1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болж чадсан “The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог. Chanel брэнд энэ удаад 2010-2011 оны хавар, зуны гутлын өнгө төрхийг илэрхийлж чадахуйц цоо шинэхэн гутлын загваруудаа олонд танилцууллаа.

Friday, December 24, 2010

Жинсийг шинэхэн мэт харагдуулахын тулд...

Бид жинсэн хувцас өмсөх дуртай хэдий ч өнгийг нь алдагдуулахгүй шинэхэн юм шиг байлгаж тэр бүр чаддаггүй. Тэгвэл жинсэнд ч бас арчилгаа хэрэгтэй гэнэ. Ингэхийн тулд та жинсээ угаахдаа л сайн анхаархад л болно гэнэ.
&n bsp;
-       Жин� �ийг угаахдаа 40-50 хэмээс дээш халуун усанд угааж болохгүй.
-       Цай� �уулах нунтгаар угааж болохгүй
-       Уга� �хын өмнө жинсээ эргүүлж, цахилгааныг нь товчил
-       Шин� � жинс эхний угаалтаар будаг гарч болно. Энэ бол хэвийн үзэгдэл, жинсний чанартай холбож болохгүй.
-       Жин� �ийг наранд бүү хатаа
Жин� �ээ угаасны дараа шууд индүүдвэл жинс зөөлөн болж, индүүдсэний дараа шинэхэн мэт харагдана

Хэрхэн наалдсан бохийг арилгах вэ?

Санаандгүй байдлаар зажилсан бохио ил тависнаас болоод хивс, хувцсанд тэр байтугай бидний үсэнд наалдчихаад салгаж авахад их төвөгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн эхний хэрэглэх арга бол хөлдөөх арга юм. Бохио хөлдөөхөөс өмнө иргүй хутга, өөр бусад хэрэгслээр бололцоотойгоор хусан арилгах хэрэгтэй. Үүний дараа хэд хэдэн зориулалтын дөрвөлжин мөсийг уутанд хийн авч материал дахь наалдсан бохийг хөлдтөл нь үрэх шаардлагатай. Ингээд хөлдсөнийх нь дараагаар дахин иргүй хутгаараа хусаж авна. Дээрх үйлдлийг бохь ховхортол нь хийж өгнө. Хэрэв хөлдөөх аргыг хэрэглэхэд тохиромжгүй байвал доорх зөвлөгөөг уншина уу?

Хивсэн дэхь наалдсан бохийг салгахад халаах нь ихээхэн тусалдаг. Бохь наалдсан хэсгийг нэгээс хоёр минут үс хатаагч сэнсээр халааж өгнө. Ингээд бохь зөөлөн болоход гартаа гялгар уут углан бохийг гараараа салган авч хаяна. Эхний оролдлого үр дүнгүй байвал хоёр дахь гурав дахь удаагаа үйлдлийг давтан хийгээрэй. Ингээд бохь хивснээс салах болно.

Хувцсан дахь бохийг аригахдаа мөн хөлдөөх болон халаах аргуудыг хэрэглээрэй. Хэрэв мөсөөр үрж хөлдөөх аргыг хэрэглэхэд тохиромжгүй байвал хувцсаа томоохон уутанд хийгээд хөлдөөгчиндөө хийж орхи. Бохь бүрэн хөлдсөний дараа иргүй хутгаараа хусаж авахад илүү хялбар байх болно.

Ингээд наалдсан бохийг арилгасныхаа дараа хувцас хунараа хэвийн угаадгаараа угааж хэрэв хэрэгтэй бол толбо арилгагч ашиглан угаагаарай.
Хэрэв үсэнд тань зажилсан бохь наалдчихсан бол яаран хайчлах хэрэггүй гэдгийг сануулъя. Авч болох аргуудыг туршиж үзээд үнэхээр аргагүйдвэл үсэндээ хайч ойртуулаарай. Ихэнхи тохиолдолд тослог бүтээгдэхүүнүүдийг ашиглан зөөлнөөр самнаж эсвэл, цаасаар зөөлөн авах нь бохийг үснээс тань салгадаг.
Хэрэв бохь үснээс тань салахгүй байвал доорх хэдэн бүтээгдэхүүнийг ашиглан салгах аргыг туршаад үзээрэй.

Мөс: Хамгийн өртөг багатай мөн хялбар арга бол зориулалтын дөрвөлжин мөснүүдийг уутанд хийн бохийг бүрэн хөлдөж хатуу болтол нь үрэх юм. Ингээд нэгэнт хатуу болсон бохь үснээс тань ховхрох нь илүү хялбар болно.

Хүүхдийн тос эсвэл Оливийн тос: Эдгээр тос болон аятайхан шүдтэй сам ашиглан бохийг салган авч болно. Тос нь бохний найрлагад нөлөөлж салгаж авахад илүү хялбар болгох юм. Эхлээд бохь наалдсан хэсгийн үсэндээ тосоор массаж хийн 20 минутийн дараа зөөлхөнөөр тухайн хэсгийг самнаж авснаар бохь салах ёстой. Хэрэв бохь салаагүй бол үйлдлийг дахин давтан хийгээрэй.

Самрын тос: (Тэмдэглэгээ: самраас харшил өгдөг хүнд хэрэглэх хэрэггүй) Самрын тосыг бохь наалдсан хэсэгт түрхэж өгөн шингэх хүртэл нь 15 минут хүлээгээрэй. Үүний дараа цэвэрхэн сойз юм уу самаар зөөлнөөр самнан авна. Үүний дараа шампуниар угааж бүлээн усаар зайлна.

Масло: Мөн дээрх бүтээгдэхүүнүүд байхгүй бол маслыг дээрх байдлаар хэрэглэж бохийг салгаж авч болно.

Ургамлын тос: Тослог учраас бохины наалдамхай чанарыг бууруулж та үснээсээ салган авч болно.

Оймсыг тохируулж өмсөх нь

Цагаан оймсыг зөвхөн спортод өмсдөг
Гэтэл хүмүүс цагаан оймсыг ихэнхдээ ямар ч үед өмссөн харагддаг. Гэтэл энэ бол маш том алдаа юм. Хэдий та тэгэж бодохгүй байгаа ч хүмүүс таныг хараад хувцаслах соёлгүй хүн гэж бодох болно. Жишээ нь хар костьюм, хар гутал өмссөн залуу хэдий дэгжин сайхан харагдаж байх ч өмдөн доороос нь цухуйх цагаан оймс түүний гадаад үзэмжийг гутаах болно.
Албаны гутал
Та хэрвээ албаны уулзалтад, албаны ажилд явах гэж буй бол спортын оймсыг ер өмсөж болохгүй. Тухайн оймс ямар өнгөтэй байх нь ер хамаагүй юм. Хар өнгөтэй байлаа ч та зориулалтын гутландаа таарсан оймсыг өмсөх ёстой юм. Яагаад гэвэл спортын оймснууд харваас болхи, зузаан байдаг. Тиймээс зориулалтын гутландаа зориулалтын оймсыг нь л өмсөх ёстой.
Оймсоо гутландаа бус өмдөндөө тааруул
Та костьюмны өмд эсвэл энгийн өмд алийг нь ч өмсөж байсан оймсоо гуталныхаа өнгөнд бус харин өмднийхөө өнгөнд нь тааруулах ёстой юм. Хэрвээ та хар өмд өмсөж байвал хар оймс, бор өмд өмсөж байвал бор оймс өмсөх ёстой гэсэн үг.
Оймсоо бүү доош нугалж хуниралдуулаарай
Ингэх нь маш буруу. Таныг сууж босох үед энэ нь таны хөлийг болхи, бүдүүлэг харагдуулах ба мөн та хөлөндөө үстэй бол таны хөл хүмүүсийн нүдэндээр ил харагдах болно. Тиймээс та оймсоо бүрэн дээш нь өмсөх хэрэгтэй.
Шортон дээр хэзээ ч бүү оймс өмс
Энэ бол маш том алдаа ба харамсалтай нь хүмүүс ийм алдааг маш их хийдэг. Энэ таны өнгө үзэмжийг дараад зогсохгүй таныг маш намхан харагдуулдаг юм. Тэгэхээр та богино оймс авах ёстой болж таарч байна. Мэдээж та яаж оймсгүй гутал өмсөх билээ дээ.
Хамгийн эцэст нь гэж хэлэхэд мэдээж оймсоо цэвэрхэн байлгах хэрэгтэй юм.

Хүзүүний алчуур зангидах зааврууд

Эмэгтэй хүнд хүзүүний алчуур имидж нэмж илүү дэгжин харагдуулдаг билээ. Өнгө үзэмж, хэлбэр загвараараа улирлын шинж чанараас шалтгаалан янз бүр байна.Энэхүү сайтаар орж гараар зуран дүрсэлсэн заавруудаас сураарай. 
Дэгжин алчуур худалдан авчихаад тохиромжтой байдлаар зүүх нь гол асуудал юм. Зурагнаас харахад зүүх дараалал нь хэцүү юм шиг харагдаж буй мэт боловч ердөө тйим биш шүү. Харин зааврын дагуу дарааллаар нь ороож туршиж үзээрэй.
Мөн заавар дээр байхгүй шинэ төрлийн ороолтны нээлт та өөрөө хийж болох юм шүү дээ.

                                                                     Заавар бүхий сайт руу энд дарж орно уу

Хувцасныхаа өнгийг хэрхэн сонгож авах вэ?

 Хувцасны өнгийг сонгож авахдаа насны байдлаас шалтгаалж, өнгө нь тод боловч ерөнхийдөө л нэг жигд , бүдгэвтэр, нүдэнд зөөлөн өнгийг голлож байвал зохино.
    Ер нь хувцасны өнгө нь хүнийг хөнгөн шалмаг, цовоо сэргэлэн, залуу юм шиг харагдуулахаар хийгдсэн байвал зүгээр. Өмссөн бүх хувцас нь зөвхөн ганцхан өнгө байх нь аятайхан биш. Өмд цамц малгай гээд бүх юм нь хар буюу мөн өөрцгүй бусад өнгөний аль нь ч байсан бүгд жигд нэг өнгө байх нь хүний анхаарлыг төвлөрүүлэх ямар нэг цэггүй болж сонирхлыг нь ч татаж чаддаггүй.
     Намхан хүн бол пиджак өмд хоёрыг өөр өнгөтэй өмсвөл улам нам харагдуулдаг. Ийм учир өмд пиджак хоёр ижил өнгөтэй байх нь тохиромжтой. Тод хурц өнгийн эд бүс хүнийг томруулан харагдуулдаг учир тарган том биетэй хүн үүнээс зайлсхийж, хар бараан өнгөтэй хувцас өмсвөл сайн.
   Хувцасны хэлбэр маяг
   Ер нь хувцасны хийц маяг нь нийгмийн хөгжил, хүмүүсийн гоо сайхны таашаал, эд материалын баялаг, техникийн дэвшил зэрэгт нягт уялдаж байнга шинчлэгдэн өөрчлөгдөж байдаг зүйл юм.
    Хүн хувцасныхаа хэв маягийг өөртөө тохируулахаас гадна эд бүсний өнгө, хээг өөрийн насны онцлог, биеийн хэлбэрт тохируулан авах нь соёолч боловсон хувцаслахын нэг чухал хэсэг юм.
   Орчин үеийн хувцасны хийц маяг улам энгийн, цэвэр үзэмжтэй, биед тохиромж сайтай болсоор байна.
    Хэт туранхай хүн биеэ барьсан жадгар хувцас өмсвөл улам нарийхан болж харагдахын дээр яс нь овоож товойгоод байж болох юм. Сэрвээгээр бөгтгөр хүнд том зах зохимжтой бөгөөд унжуу мөртэй хүн реглан мөртэй / захнаас сугаруу залгасан ханцуй / хувцас зохимжгүй. Харин мөрөөрөө залгаатай ханцуйтай платье тохиромжтой ба мөрөн дээрээ зузаалга хийж болно .
   Богино цээжтэй хүн платьены цээжийг уртавтар хийх нь зохимжтой бол уртавтар цээжтэй хүний платьены цээжийг ялихгүй богино хийх буюу хөндлөн нугалаа гаргах зэргээр тохируулж болдог.
    Уртавтар гонзгой нүүртэй хүн зах, захны ухаасыг дугуй буюу дөрвөлжин ухах хэрэгтэй. Туранхай эрэгтэ хүий костюм давхар зөрсөн энгэртэй бол зохимжтой.
   Хувцас бие хоорондын нарийн харьцааг сайн тохируулахгүй бол зааны толгойд хүүхэлдэйн малгай тавьсан шиг юмуу, тугалын нэмнээг хурганд зүүсэн шиг инээдтэй харагдах билээ.
   Хувцас нь зөвхөн размер-хэмжээнээс төдийгүй хэлбэр маягаас болж том, жижиг янз бүр харагддаг байна. Жишээ нь: олон нугалаатай буюу хэт саравгар банзал нь хэмжээ таарсан ч тарган хүүхнүүдийг үлэмж бүдүүн болгож харагдуулдаг байхад намхан нуруутай хүмүүсийг цээж, бүсэлхийгээрээ залгаатай даашинз, хоёр өнгийн банзал, цамц буюу өмд, пиджак нь улам тагдгар харагдуулдаг.
    Харин тарган, намхан хүмүүс бүсэлхийгээрээ залгаагүй уртавтар платье юмуу, монгол дээлээ урт нарийвтар хийж өмсвөл биеийн өөтэй талаа нууж чадна. Гэхдээ хурц тод өнгийн эд хүнийг улам ч сүр бараатай болгож харагдуулдаг учир ийм хүмүүс даруу өнгийн хувцас өмсөх нь зүйтэй юм. Бас даашинз, пальто зэргийг цувраа олон товчтой хийж өмсвөл тарган намхан хүнийг өндөр мэт харагдуулах сайн талтай.
   Ер нь охид, залуу хүмүүсийн хувцасны хийц маягийг хижээл насны хүмүүс яг хуулан хэрэглэвэл маш зохимжгүй, эвгүй харагдах болно. Таны хувцас чинь өмсөхөд биед туйлын тохиромжтой байх ёстой.

Хувцасныхаа материалыг хэрхэн сонгох вэ?

Өмсөх хувцасныхаа даавууг сонгохдоо уг даавууны үндсэн өнгө тухайн хүний нүүр нүд, үсний өнгөнд зохицож байх ёстойг хэргэлзэх хэрэгтэйг дахин хэлье. Эмэгтэй хүн даавууны сонголт хийхэд бэрхшээлтэй тулгардаг.
Даавуу түүний өнгө үзэмжийг сонгохдоо хийц маяг сонгохоос дутуугүй, нямбай хичээнгүй хандах хэрэгтэй. Өнгө сүүдэр төдийгүй өөр өнгөтэй зохицох байдал нь хүртэл үүнд ач холбогдолтой.
Хээтэй даавуу сонгоход илүү бэрх байдаг ч ийм үед тоонолжин хээтэй бол тарган харагдуулдаг, босоо хээтэй бол туранхай харагдуулдаг ёсыг баримтлах хэрэгтэй.
Та бусдад хямдхан хувцас өмссөн гэж харагдуулахгүйн тулд аль болох цэвэр синтетик эдээс татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сонголтоо ноос, ноолуур, хөвөн даавуу бас бага зэрэг синтетик орсон эдээс хай. Хатуу гялалзсан эд өөрийн хүнд зузааны гайгаар бага хэрэглэддэг. Учир нь ийм эд таны жинг нэмэгдүүлж харагдуулдаг.
Эмэгтэй хүний хувьд зөөлөн бас бүрхэгдүү гадаргуутай материал хамгийн их зохимжтой байдаг. Бараа материалыг худалдан авахдаа юуны өмнө түүний хээ, энгийн өргөн, хийх хувцасны хэлбэр загварыг зөв тооцоолон авах хэрэгтэй.
Хувцас хийх материалыг зөв тооцож авсны дараа үйлдвэрийн согог болон ямар нэгэн гэмтэлтэй зүйл байгаа эсэхийг сайн шалгаж, хээ, судал, утасны өнгө ширхэг, өнгөний туяа, үсний халиурал зэргийг хэрхэн тааруулахаа оновчтой шийдэж үлгэртэйгээ тохируулж үзэх хэрэгтэй.
Ноосон ба хагас ноосон торгон материалыг гэрийн нөхцөлд агшаахад төвөгтэй байдаг. Агшаах материалаа эвхэж усанд сайн норгож базсан цагаан даавуунд хошуу зөрүүлэн ороож давхар хуйлан хүнд зүйлээр дарж, чийгийг бүрэн авсны дараа ар талд нь чийгтэй алчуур тавьж уртааш нь хаттал индүүднэ. Үүнээс хойш гүйцэд хаттал нь 6-12 цаг болоод хувцасаа исгэнэ.

Хувцасны үрэлтээс үүсэх толбыг арилгах

Төрөл бүрийн нарийн ноосон даавуу, синтетик материал болон түүний хольцуудаар нэхсэн бусад даавууны төрлүүдээр хийсэн гадуур бэлэн хувцаснууд нь эдэлгээний явцад суга, ташаа захны эргүүлэг, тохой зэрэг газруудаар эдэлгээний үрэлтээс шалтгаалан, өнгөн үслэг нь унаж халцран толборч харагдах нь элбэг байдаг. Түүнийг дараах аргаар арилгаж болно.
Ноосон даавууны цайралтыг цайны буюу кофе, махор тамхины хандаар арчина.
Мөн цэнхэр спиртийг нэгэн адил хэрэглэж болно. Эдгээр ханд буюу спиртээр арчсаны дараа усаар дахин угаах, индүүдэх ажиллагааг хийж болохгүй.
Ноосон даавууны цайрсан хэсгийг бүлээн усаар норгож дээр нь голын хуурай нарийн элсийг нэг үе зузаавтар тараан хатуу үстэй нойтон сойзоор элсээ сайтар үрж элсээ сэгсэрч асгана. Дараа нь нойтон даавуу тавьж зөөлөн уураар утаж индүүднэ.
Хувцасыг угаахад толбо нь голдуу арилах боловч зарим хэсэг нь арилахгүй үлддэг. Ийм тохиолдолд дараах химийн аргыг хэрэглэж болно.
Ноосон эдлэлийн суудлын хэсгээрээ элж гялалзсаныг хуурай элсээр цэвэрлэнэ. Эхлээд толбыг бүлээн усаар норгосон дараа нь элсээ нимгэн тараан цацаад усаар яльгүй норгож ширүүн үстэй сойзоор арчина. Цэвэрлэсний дараа чийгтэ алчуур тавьж ууршуулан хатааж индүүднэ.
Халуун индүүнээс тогтсон толбо жижигхэн бол сонгиныг таллаж үрээд цэвэр усанд норгосн алчуураар арчих буюу хэрчсэн сонгины шүүс түрхээд хэдэн цаг болсны дараа угаахад л индүүний толбо арилдаг.
Хэрэв толбо нь их бол нунтагласан сонгины зуурмаг цацаад хэдэн цагийн дараа хүйтэн усанд сайн булхахад арилна.
Мөн борын хүчлээр арилгаж болох боловч дараа нь тасалгааны хэмтэй тохирсон буюу өөрөөр хэлбэл 18-22С хэмийн усанд сайн угаах хэрэгтэй.
Тэрчлэн усаар норгоод тунсаа цацаж, хатсаны дараа нухчилж арилгана. Хэрэв толбо арилаагүй бол устөрөгчийн хэт ислээр норгоод индүүдэх хэрэгтэй. Хайралт түлэгдлээс тогтсон толбыг даавуунаас арилгаж болохгүй.
Харин индүүгээр бага зэрэг хайрагдсан хэсгийг аммиакийн уусмалын хэдэн дусал нэмж хийсэн устөрөгчийн хэт ислийн 2%-ийн уусмалаар арилгахдаа бэлдмэлээр арчсаны дараа хатааж усаар угаана.

Торгон эдлэл угаах

 Уг эдлэлийг угаахдааторго нь язгуурын мяндсаар юм уу, дуураймал мяндсаар хийгдсэн алин болохыг мэдэх нь чухал. Дуураймал юмуу, жинхэнэ торгоор хийгдсэн эдийг угаахдаа зөөлрүүлж ариутган цэвэрлэсэн бүлээн усаар угаана.
Хэрэв ердийн усаар угаах бол заавал буцалгаж 20-30 хэмийн халуун усанд 1-2 цаг дэвтээх боловч эдлэлийг угаахдаа илүү хугацаагаар дэвтээх хэрэггүй. Ялангуяа олон өнгийн дармал хээтэй, будаг ихтэй эдлэлийг хооронд нь хольж угаахыг цээрлэх хэрэгтэй.
Ноосон ба торгон эдлэл эмзэг байдаг тул олс, хөвөн, цаасан эдлэлтэй хамт угааж болохгүй. Эдгээр эдлэлийг зөөлрүүлсэн усанд угаах шаардлагатай бөгөөд усаа зөөлрүүлэхийн тулд триполисфосфат натри хийнэ.
Мөн угаагдаж байгаа зүйлээ гэмтээхгүйн тулд машины хөдөлгүүрийн хөдөлгөөн зогсож, ус нь бүрэн шавхагдсаны дараа л машинаас гаргана. Орос цуутай усанд булхсан торго зөөлөн болдог.

Жинхэнэ торгон эдлэл угаах
Эдлэлийг угаахад шүлтгүй саван, хүүхдийн болон гар нүүрийн өнгөгүй саван, савангийн зоргодос ашиглахад тохиромжтой. Торгон эдлэлийг 40-45 градус хэмээс илүүгүй, ганддаг эдлэлийг 35 градус хэмээс илүүгүй усанд савангийн хөөстэй угаахад тохиромжтой (10л бүлээн усанд 40гр нунтаг саван уусгаж хэрэглэж болно).
Ямар ч тохиолдолд савангаар үрэх, хүчтэй нэдрэгдвэл уг эдийн гадаад үзэмж алдагдах тул сулхан базаж байх хэрэгтэй.
Эдлэлийг угаасны дараа 1л усанд 1 халбага орос цуу хийж, бүлээн усанд /буцалсан байвал сайн/ 1 удаа хоёр дахиа бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлна. Зайлсны дараа эдийг мушгиж болохгүй, будгийг нь урсгахгүйн тулд хуурай алчуурт боож, бага зэргийн мушгиж усыг шингээнэ.