[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Tuesday, December 21, 2010

2010-2011 оны загварын чиг хандлага


2010-2011 оны хавар намрын загвар  

 2010-2011 оны Европын загварын чиг хандлага

Өнгө
Энэ намрын хувцас загварын үндсэн өнгийг улаан, тод ягаан, оюу ногоон, час улаан, хөх, саарал, ухаа хул, нилэнхүй хар луу шаталсан байдалтай өнгөнүүд давамгайлж байна.

Гоо сайхан
Тод өнгийг ажил хэрэгч хувцастай хослуулан, амар тайван байдлыг харуулахын тулд хар саарал өнгийг хослуулан эрх чөлөөтэй байдлыг сануулахын тулд завсрын өнгүүдийг тусгасан байна.Нүүр будалт нь аз жаргалтай, үзэсгэлэнтэй, хүч чадалтай, баяр баясгалантай, энгийн байна .



Материал
Даавуу утас болон илүүдэл жижиг материал зузаан болон нимгэн материал дээр нэмсэн мөн гар аргаар хийсэн зүйлүүд, зузаан хувцас хийхэд зориулсан ноолууран болон салхи нэвтрүүлдэггүй материал, дамаскийн даавуу мөн түүнчлэн торгомсог зөөлөн материал голлон зонхилж байна.


Эмэгтэй хувцас загвар
Эмэгтэйчүүдийг хамгийн ихээр гайхшруулахаар загвар бол судалтай бэлхүүс барьсан пидьжак, гүн хуниас болон гоёлын оруулгатай цулгай бие барьсан мини юбка болон гойд оруулагагүй энгийн загвар орж байна.
Мөн эмэгтэй хүний босоо захтай нимгэн цамц, ажлын халаат, бүстэй цамц, уяа туузан чимэглэлтэй пластик оруулгатай цацаг болон эмжээрэн чимэглэлтэй хөвөн даавуун материалаар хийсэн хувцаснууд энэ жилийн хавар намрын загварыг тодорхойлж байна.


Эрэгтэй хувцас загвар
Хуучин судалтай болон ангийн арьсан хүрэм, олон халаастай пидьжак эрэгтэйчүүдийн загварын гол өнгө төрх болж байна. Ангийн үсэн болон үнэт арьсан салхи нэвтрүүлдэггүй хүрэм мөн өнгөлөг нилонон хүрэм бас үндэсний хэв маяг оруулсан өмд, үдээсэн чимэглэлүүдтэй цамц эрэгтэйчүүдийн хэв маягийг тодорхойлж байна.
Цэргийн албан хаагчийн хүрэм: үдээс, медаль, гоёл чимэглэл бүхий пидьжак , дотор талын цамцтай өнгө хосолсон пластик, тууз, үдээсэн чимэглэлтэй загвартай байна.

Нэмэлт чимэглэлүүд
Эмэгтэй: Гоёлын сандаль залуу хүний эрч хүчтэй байдлыг харуулсан үслэг арьс, хүзүүний зүүлт, өндөр өсгий, арьсан түрүүвч бээлий байна. 
Эрэгтэй: Өндө� � үсэрч гүйхэд зориулсан хээтэй даавуун материалаар хийсэн цүнхнүүд, үндэсний загвар орсон сүлжмэл хээтэй том малгай зэрэг байна.


 
Азийн 2010-2011 оны эмэгтэй загвар

Энэ зун намрын загварын өнгүүд нь хар сааралын зохицол болон улаан, ягаан, хөх гэх зэрэг залуу хүний эрч хүчийг харуулсан гэгээлэг өнгүүд зонхилж байна.Азийн бүсгүйчүүд ихэнхдээ дээгүүрх хувцас нь тод харин доогуурх хувцас нь бараан өнгийг сонгодог учраас загварын чиг хандлага ихээхэн өөрчлөгдөөгүй ч олон янзын малгай нүдний шилнүүд хүч түрэн орж ирж байна.

No comments:

Post a Comment