[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

Ноосон ба хагас ноосон костюм цэвэрлэх

Ноосон эдлэлийг талхны үйрмэгээр цэвэрлэж болно. Бэлэн хувцасны хирийг угаахдаа саванг хөөсрүүлэн сойзоор арчина. Гэхдээ хамаагүй угаавал хувцасны хатуулга нугарч хугарахаас гадна нааалт салах үрчийж хорчийж, анхныхаа хэв маягаа алддаг талтай.
Ноосон ба хагас ноосон костюмыг түүний өнгө, бүтэц зэрэглэлийг харгалзан, янз бүрийн аргаар цэвэрлэнэ. Бараан өнгийн костюмны тосны толбыг бензинээр цэвэрлэнэ.
Их хиртсэн костюмыг хэрэв будаг нь амархан арилахгүй бол том савангаар, амархан арилдаг бол жижиг савангаар угаана.
Мөн ноосон эдлэл угаахад зориулсан гич ба бусад нунтгийг хэрэглэж болно.
Косьюмны гадна талын зохих хэлбэрийг хадгалахын тулд түүнийг халуун цардагчаар (1 л усанд төмсний цардуул 15гр) цардана.
Нэлээд үнэтэй ноосон костюмыг угаалгүйгээр тосон ба бусад шингэлсэн уусмалд дүрсэн сойзоор эдээ хэт норгохгүйгээр арчина. Ноосон ба цэвэр торгон хувцасыг толбо арилгахын туол уусмалтай усанд 30 минут байлгана.

No comments:

Post a Comment