[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

Хувцасныхаа материалыг хэрхэн сонгох вэ?

Өмсөх хувцасныхаа даавууг сонгохдоо уг даавууны үндсэн өнгө тухайн хүний нүүр нүд, үсний өнгөнд зохицож байх ёстойг хэргэлзэх хэрэгтэйг дахин хэлье. Эмэгтэй хүн даавууны сонголт хийхэд бэрхшээлтэй тулгардаг.
Даавуу түүний өнгө үзэмжийг сонгохдоо хийц маяг сонгохоос дутуугүй, нямбай хичээнгүй хандах хэрэгтэй. Өнгө сүүдэр төдийгүй өөр өнгөтэй зохицох байдал нь хүртэл үүнд ач холбогдолтой.
Хээтэй даавуу сонгоход илүү бэрх байдаг ч ийм үед тоонолжин хээтэй бол тарган харагдуулдаг, босоо хээтэй бол туранхай харагдуулдаг ёсыг баримтлах хэрэгтэй.
Та бусдад хямдхан хувцас өмссөн гэж харагдуулахгүйн тулд аль болох цэвэр синтетик эдээс татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сонголтоо ноос, ноолуур, хөвөн даавуу бас бага зэрэг синтетик орсон эдээс хай. Хатуу гялалзсан эд өөрийн хүнд зузааны гайгаар бага хэрэглэддэг. Учир нь ийм эд таны жинг нэмэгдүүлж харагдуулдаг.
Эмэгтэй хүний хувьд зөөлөн бас бүрхэгдүү гадаргуутай материал хамгийн их зохимжтой байдаг. Бараа материалыг худалдан авахдаа юуны өмнө түүний хээ, энгийн өргөн, хийх хувцасны хэлбэр загварыг зөв тооцоолон авах хэрэгтэй.
Хувцас хийх материалыг зөв тооцож авсны дараа үйлдвэрийн согог болон ямар нэгэн гэмтэлтэй зүйл байгаа эсэхийг сайн шалгаж, хээ, судал, утасны өнгө ширхэг, өнгөний туяа, үсний халиурал зэргийг хэрхэн тааруулахаа оновчтой шийдэж үлгэртэйгээ тохируулж үзэх хэрэгтэй.
Ноосон ба хагас ноосон торгон материалыг гэрийн нөхцөлд агшаахад төвөгтэй байдаг. Агшаах материалаа эвхэж усанд сайн норгож базсан цагаан даавуунд хошуу зөрүүлэн ороож давхар хуйлан хүнд зүйлээр дарж, чийгийг бүрэн авсны дараа ар талд нь чийгтэй алчуур тавьж уртааш нь хаттал индүүднэ. Үүнээс хойш гүйцэд хаттал нь 6-12 цаг болоод хувцасаа исгэнэ.

No comments:

Post a Comment