[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

Хувцасны үрэлтээс үүсэх толбыг арилгах

Төрөл бүрийн нарийн ноосон даавуу, синтетик материал болон түүний хольцуудаар нэхсэн бусад даавууны төрлүүдээр хийсэн гадуур бэлэн хувцаснууд нь эдэлгээний явцад суга, ташаа захны эргүүлэг, тохой зэрэг газруудаар эдэлгээний үрэлтээс шалтгаалан, өнгөн үслэг нь унаж халцран толборч харагдах нь элбэг байдаг. Түүнийг дараах аргаар арилгаж болно.
Ноосон даавууны цайралтыг цайны буюу кофе, махор тамхины хандаар арчина.
Мөн цэнхэр спиртийг нэгэн адил хэрэглэж болно. Эдгээр ханд буюу спиртээр арчсаны дараа усаар дахин угаах, индүүдэх ажиллагааг хийж болохгүй.
Ноосон даавууны цайрсан хэсгийг бүлээн усаар норгож дээр нь голын хуурай нарийн элсийг нэг үе зузаавтар тараан хатуу үстэй нойтон сойзоор элсээ сайтар үрж элсээ сэгсэрч асгана. Дараа нь нойтон даавуу тавьж зөөлөн уураар утаж индүүднэ.
Хувцасыг угаахад толбо нь голдуу арилах боловч зарим хэсэг нь арилахгүй үлддэг. Ийм тохиолдолд дараах химийн аргыг хэрэглэж болно.
Ноосон эдлэлийн суудлын хэсгээрээ элж гялалзсаныг хуурай элсээр цэвэрлэнэ. Эхлээд толбыг бүлээн усаар норгосон дараа нь элсээ нимгэн тараан цацаад усаар яльгүй норгож ширүүн үстэй сойзоор арчина. Цэвэрлэсний дараа чийгтэ алчуур тавьж ууршуулан хатааж индүүднэ.
Халуун индүүнээс тогтсон толбо жижигхэн бол сонгиныг таллаж үрээд цэвэр усанд норгосн алчуураар арчих буюу хэрчсэн сонгины шүүс түрхээд хэдэн цаг болсны дараа угаахад л индүүний толбо арилдаг.
Хэрэв толбо нь их бол нунтагласан сонгины зуурмаг цацаад хэдэн цагийн дараа хүйтэн усанд сайн булхахад арилна.
Мөн борын хүчлээр арилгаж болох боловч дараа нь тасалгааны хэмтэй тохирсон буюу өөрөөр хэлбэл 18-22С хэмийн усанд сайн угаах хэрэгтэй.
Тэрчлэн усаар норгоод тунсаа цацаж, хатсаны дараа нухчилж арилгана. Хэрэв толбо арилаагүй бол устөрөгчийн хэт ислээр норгоод индүүдэх хэрэгтэй. Хайралт түлэгдлээс тогтсон толбыг даавуунаас арилгаж болохгүй.
Харин индүүгээр бага зэрэг хайрагдсан хэсгийг аммиакийн уусмалын хэдэн дусал нэмж хийсэн устөрөгчийн хэт ислийн 2%-ийн уусмалаар арилгахдаа бэлдмэлээр арчсаны дараа хатааж усаар угаана.

No comments:

Post a Comment