[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Wednesday, December 28, 2011

The Burberry New Year Festive Collection {Picture}


Saturday, November 5, 2011

Cosmopolitan - September, October 2011



Cosmopolitan сэтгүүлийн энэ 9-р сар болон ирэх 10-р сарын дугаарыг хамтатган хүргэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Бусдаас онцгой, бусдаас шилдэг байхыг хүсдэг эмэгтэй хүн бүхэнд зориулагдсан энэхүү сэтгүүлийн 9-р сарын дугаарын нүүрнээ Америкийн залуу жүжигчин Dianna Agron-ы зураг заларсан байгаа ба тэрбээр Glee телевизийн цувралын Quinn Fabray-гийн дүрээрээ алдартай юм.

ZARA хүүхдийн өвлийн хувцасны коллекц [Lookbook]


Thursday, October 20, 2011

Wednesday, September 21, 2011

Burberry эмэгтэй бэлэн хувцасны 2011-12 коллекц


Саяхан алдарт брэнд маань ирэх оны хавар зуны бэлэн хувцасны коллекцоо олон нийтэд сонирхууллаа.

Thursday, June 30, 2011

Алдарт Burberry брэндийн 2012 оны хавар/зуны коллекц



Алдарт Burberry брэнд саяхан ирэх хавар/зуны шинэ коллекцоо сонирхууллаа ингээд та бүхэндээ энэхүү шоуны зурагуудаас хүргэж байна.

Tuesday, April 26, 2011

Wednesday, April 6, 2011

Ralph Lauren хаврын шинэ загвар 2011 [photo]


Хэрэв та уг загварын эх болон fashion show -г уг http://bit.ly/LaurenFashionShow сайтаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Monday, April 4, 2011

Улаанбаатар загварын 7 хоног эхэллээ. [Photo]


Урлах эрдэм” дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын загварын долоо хоног” өнөөдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ. Ес дэх удаа зохиогдож буй уг арга хэмжээнд тус дээд сургуулийн загвар зохион бүтээгч Э.Энхчимэг, Н.Нямцэцэг, Д.Отгонжаргал болон оюутнуудын бүтээлийг загвар өмсөгчид долоо хоногийн турш тайзнаа амьлуулж буй. Хавар, зуны загварыг тодорхойлсон эдгээр хувцасны 70 хувийг гараар урласан байна. Харин яг одоо танд дизайнер Н.Нямцэцэгийн урласан үндэсний хувцасны коллекцуудыг сонирхуулж байна.

Wednesday, March 23, 2011

Maxim - March, April 2011 [US] Edition /Сэтгүүл/




Алдартай эмэгтэй жvжигчид, дуучид, загвар ємсєгчдийн хагас нvцгэн зургуудыг нийтэлдгээрээ алдартай олон улсын эрчvvдийн Maxim сэтгvvлийн 3 болон 4-р сарын хоёр дугаарыг хамтад нь татан авч унших боломжийг сайтаараа дамжуулан эрчvvддээ олгож байгаадаа баяртай байна. 3-р сарын дугаарын тэргvvн нvvрэнд Америкийн жvжигчин Michelle Trachtenberg-ын зураг тавигдсан байгаа ба энэхvv сэтгvvлээс та бvхэн Америкийн спортын шилдэг 16 шvvгч, NASCAR-ын хамгийн зэрлэг нисгэгч Brian Vickers-ийн vхлийг хэрхэн ялан дийлсэн тухай, стрессийг хэрхэн vгvй хийх талаар, єглєєний хамгийн сайхан кофе хийгээд vдшийн хамгийн сайн архи юу болох зэргийг унших, тvvнчлэн олон сайхан бvсгvйчvvдийн зургаар мэлмий юугаа мялаах боломжтой юм. Харин 4-р сарын дугаарын нvvрэнд Америкийн жvжигчин Brittany Snow-ын халуухан зураг заларсан байгаа юм. Maxim сэтгvvлийн 4-р сарын дугаарын хуудаснаас тус сэтгvvлийн зvгээс 8.000 эмэгтэйн дунд хийсэн судалгааны дvн, тэдний бохир, бяцхан нууцууд, бейсболын улирлын тоглолт гайхалтай болоход нєлєєлєх шалтгаанууд, тvvнчлэн шилдэг хачиртай талх, архи болон унаа гэх мэт болон бусад олон сонирхолтой мэдээллvvдийг олж унших боломжтой юм.

Thursday, February 17, 2011

Ralph Lauren брэнд 2011 оны хавар/зуны загвараа сонирхууллаа.


Үнэртэн болон хувцас загвараараа алдартай ralph lauren брэнд 2011 хавар болон зуны мөн үдэшлэгний гоёлын загвараа танилцууллаа

Friday, February 11, 2011

Burberry valentine`s surprise


Алдарт Buberry брэнд удахгуй болох гэгээн хайрын өдрийн ээлжит бэлгээ задалж байна. Шинэ загварийн гар цүнхнийхээ коллекцоо танилцуулж байна
Discover more at http://www.Burberry.com/

Wednesday, February 9, 2011

ICEMAN feat SSod - Зvрх



Саяхан болж єнгєрсєн сар шинийн баяртай давхцуулан 15 жилийнхээ ойн тоглолтоор шvтэн бишрэгчиддээ бэлэг барьсан Ice Top хамтлагийн гишvvн Кобигийн SSod гэгч дуучин залуутай хамтран дуулсан "Зvрх" нэртэй дууны клипийг vзэгч та бvхэнд толилуулж байна. ICEMAN гэдэг нэрээр уран бvтээл туурвих болсон Кобигийн уран бvтээлийн шинэ нэрээрээ гаргаж байгаа хоёр дахь дуу болох энэхvv дууны клипний ажлыг "V" студийн уран бvтээлчид гардан гvйцэтгэжээ.

Эгшиглэн "ХОЁР ХОЁРЫН 5"



Өчигдөр та бүхэнд дуучин Эгшиглэнгийн дуулсан "Хоёр хоёрын тав" уран сайхны киноны дууг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад эл дууны шинэхэн клипийг хүргэж байна

Wednesday, February 2, 2011

Burberry S/S 2011 Childrenswear campaign


Алдарт Burberry брэндийн хавар зуны хүүхдийн хувцасны шинэ коллекцоо танилцууллаа.

Saturday, January 22, 2011

Avril Lavigne – Goodbye Lullaby (Official Cover)



Канадын дуучин бүсгүй Аврилийн 4 дахь цомог “Goodbye Lullaby” нэртэйгээр ирэх оны 3 сарын 8 нд худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгийн анхны сингл болох “What the Hell” нь шинэ оны өмнөхөн гарах ажээ. Ойрд уран бүтээлээс нь сонсоогүй дуучин дахин урлагийн ертөнцөд эргэн ирж байна.Та бүхэн түүний шинэ альбумд орж буй дууг хүргэж байгаадаа таатай байна.

Tuesday, January 18, 2011

Burberry prorsum Намар/өвлийн 2011 загварууд [Picture]


Burberry Prorsum Menswear Autumn/Winter 2011 шинэ хүрэм болон цүнхний Runway шоу болсон байна та уг шоүг сонирхож байвал http://www.Burberry.com/ уг сайтаар орж илүү дэлгэрэнгүй мэдээлллийг авна уу...

Friday, January 14, 2011

D&G шинэ үнэртэн танилцууллаа.


Италийн алдарт загварын ордон Dolce & Gabbana эрчүүдэд зориулсан шинэ үнэртэн болох “The One Gentleman”-ийг танилцууллаа.
Уг үнэртэнгийн зар сурталчилгааны нүүр царайгаар жүжүигчин Matthew McConaughey сонгогдсон ба сурталчилгаанд зориулсан зураг авалтаа дуусаад байгаа аж. Энэхүү тансаг үнэртний сурталчилгааны гэрэл зурагчнаар Францын нэрт гэрэл зурагчин Jean Baptiste Mondino ажиллажээ.
Ирэх аравдугаар сард худалдаанд гарах энэхүү сүрчгийг төлөөлөх болсон Matthew McConaughey 2008 онд мөн “The One men” нэртэй уг загварын ордны гаргасан сүрчигний нүүр царайгаар тодорч байсан билээ.

Justin Timberlake шинэ үнэртэн гаргажээ


 27 настай  дуучин Justin Timberlake  эрчүүдэд зориулсан “Givenchy” брэндийн шинэ үнэртэн гаргажээ. 

Euphoria for men Perfume



25-40 насны эрчүүдэд зориулсан хязгааргүй хүсэл, тачаал хэзээ ч дуусашгүй хайр дурлалыг билэгдсэн үнэртэн. Энэхүү үнэртэн нь дур хүслийг өдөөгч, сексуальний байдлыг илэрхийлэгч үнэртэн. Үнэрийн хувьд:
Эхний үнэр: Цагаан гаа, чинжүүний коктейл, борооны дусалны үнэрийг агуулсан.
Дунд үнэр: Бэзил буюу анхилуун үнэрт навчтай эмийн ургамал, хушны навч, усанд ургадаг анхилуун ургамлын үнэрийг агуулсан.
Суурь үнэрт: Илэгний тос, өдөөгч үнэрт тос, Бразилийн улаан мод, хатуу хувын үнэрийг агуулсан.

YVES SAINT LAURENT "Elle" Шинэ үнэртэн



Өөрт таалагдсан зүйлсээ чөлөөтэй сонгодог, ер бусын сэтгэл татах увьдастай, урлагийг шүтэн биширдэг Elle–ийн бүсгүй орчин үеийн, хээнцэр дэгжин, харьцуулашгүй төгс имижтэй. Ийм учраас тэр хэнийг ч даган дууриахгүй, аливаа зүйлийн нөлөөнд автахгүйгээр зөвхөн өөрийн сонирхлоор амьдардаг. Түүний хэрэглэдэг үнэртэн нь түүний адил маш онцгой, урьдчилж таашгүй үнэртэй.
Elle нь цэцэг болон модны үнэрийг хослуулсан.

Rihanna-ийн шинэ сүрчиг

Дуучин Rihanna-гийн тав дахь бие даасан цомгийн ажил дуусах шатандаа оржээ. Түүний шинэ цомгийн нэр нь “LP Loud” нэртэй бөгөөд ирэх арван нэгдүгээр сард худалдаанд гарна. Дашрамд дуучин бүсгүй  тун удахгүй өөрийн шинэ үнэртэнгээ гаргана. Тэрбээр шинэ брэндээ хүзүүн дээрээ хийлгэсэн шивээс болох “Reb"L Fleur” хэмээх үгээрээ нэрлэх аж.

Paris Hilton өөрийн фирмийн сүрчигтэй болжээ


Олон тэрбум долларын өв залгамжлагч, эрх бүсгүй Paris Hilton-ыг мөнгөө үрж ядан, шоу бизнесийн олон салбарт хүчээ сорьдог нэгэн хэмээн шүүмжилдэг. Энэ нь ч ортой. Тэрбээр дууны цомог гарган, кинонд тоглож, өөрийн нэрийн загварыг хүртэл гаргаад амжсан.
Харин түүний энэ зуныг угтаж буй хамгийн том сенсааци нь шинэ үнэртэн нь болох  бололтой. Тэрбээр өөрийн нэрийн үнэртэнгүүдээ аль хэдийнэ худалдаанд гаргасан ба энэ удаагийнх нь 10 дахь нь болж байгаа аж. Цөөнгүй тоо байгаа биз.
Одоогоор шинэ үнэртэй усныхаа нэрийг зарлаагүй байна. Харин өмнөх үнэртэн нь “Tease” хэмээх нэртэй байсан бөгөөд эмэгтэй хүний энхрий ялдам зан чанарыг тодотгосон зөөлөн үнэртэй хэмээн онцолж байсан юм. Энэ ч утгаараа тэрбээр “Секс бэлгэ тэмдэг" гэгддэг алдарт жүжигчин Мерилин Монрогийн стилиэр хувцаслан зар сурталчилгааны зургаа авахуулж байсан аж. 

50cent-ийн Шинэ сүрчиг


Алдарт рэппер 50cent шинэ сүрчигээ гаргажээ. Тэрээр хэлэхдээ "Миний энэ сүрчиг эр хүний хүч чадлыг илэрхийлэх болно" гэжээ.

Christina Aguilera шинэ үнэртэн гаргалаа


Дуучин Christina Aguilera фэнүүдтэйгээ шинэ цомгоороо биш шинэ үнэртэнгээрээ уулзах гэж байна. Тэрбээр өмнө нь таван үнэртэн гаргаж байсан ба “Royal Desire” нэртэй энэхүү шинэ үнэртэн нь зургаа дахь нь аж.
Уг сүрчгийн найрлаганд мандарин, хар чавга, сарнай зэрэг тансаг үнэртэй ургамлууд орсон ба одоохондоо зөвхөн АНУ-д зарагдах гэнэ.
Дуучин бүсгүй “Энэхүү үнэртэнг хэрэглэснээр бүсгүй та өөрийгөө яг л хатан хаан болсон юм шиг сэтгэгдэл төрөх болно” хэмээн онцолсон байна.

Usher нэрийн сүрчигээ худалдаанд гаргажээ.

Usher launches his new fragrance Usher in 2007
Usher өөрийн нэрийн өөрийн нэрийн худалдаанд гаргаад төдий удаагүй байгаа бөгөөд энэхүү сүрчиг нь 30 - 40 еврогийн хооронд зарагдаж байгаа аж.

Дуучин Fergie-гийн шинэ үнэртэй ус

Fergie launches Outspoken in 2010
 Дуучин, жүжигчин Fergie өөрийн нэрийн шинэ сүрчигээ худалдаанд гаргажээ. Тэрбээр энэхүү үнэртэнг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Avon”-той хамтран гаргасан бөгөөд “Outspoken” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү шинэ үнэртэн нь 28 еврогийн үнэтэй ажээ.

Beyonce - ийн шинэ үнэртэй ус


 Алдарт дуучин Beyonce өөрийн шинэ үнэртэй усыг "Heat" гэсэн нэртэйгээр New Yourk - д толилуулжээ. Тэрээр түүний шүтэн бишрэгч Micle Weiss хэмээх тэргэцэртэй хүүд анхаарал хандуулсан байна. Ямартаа ч дуучин Beyonce маань дэлхийд алдах нэрээ дуурсгасан том од гэдэгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Иймээс түүний хийж байгаа алхам болгоныг хэвлэл мэдээллийнхэн отоод хүлээж байдаг гэхэд хэлсдэхгүй биз. Ингээд түүний шинэ үнэртэй усны нээлтийн үеэр авахуулсан зурагнуудаас оруулж байна. Энэхүү сүрчиг нь 39$-59$ хооронд зарагдаж байгаан байна.

Thursday, January 13, 2011

Burberry Spring/Summer 2011 Campaign


Энгийн хирнээ цаанаа л нэг эхэмсэг, сонгодог байдлыг илэрхийлсэн дєрвєлжин шоогоороо Дэлхий дахинд хэдийнэ танил болж, нас насны хvмvvсийг, тэр дундаа залуу vеийнхныг байлдан дагуулсаар ирсэн алдарт Burberry брэнд нь шинэ он гараад удаагvй байхад 2011 оны хавар зуны загварын чиг хандлагаа тодорхойлсон сурталчилгааны зураг авалтаа хийжээ. "Burberry Spring 2011 Campaign" -ны сурталчилгааны зургуудыг домогт Марио Тестино (Mario Testino) хальсандаа буулгасан болохыг хэлэхэд таатай байна.

Sunday, January 9, 2011

The Official UK Top 40 Singles Chart (09.01.2011)

The Official UK Top 40 Singles Chart (09.01.2011)
40 tracks | Release: 09.01.2011 | MP3 320 kbps | CBR 44,1kHz | 334 MBGenre: Pop, Dance, Rock, Top40, Other | Label: Warner Music

Friday, January 7, 2011

Armin Van Buuren - A State of Trance Цомог


ДиЖэй: Armin van Buuren
Тєрєл: Trance
Альбум: A State of Trance 488
Гарсан огноо: 2010.12.26
Лейбл: DI.fm (RadioShow)
Yргэлжлэх хугацаа: 117:01 мин
Хэмжээ: 121.8 MB

ESPRIT брэнд 2010-2011 оны коллекц


Paris Hilton өөрийн фирмийн цагтай болжээ


Thursday, January 6, 2011

Louis Vuitton 2011 оны хаврын загвар

Алдарт Louis Vuitton брэнд саяхан энэ хаврын шинэхэн загвараа олны хүртээл болгожээ. Та бүхэнд энэхүү шоүны зургуудаас хүргэж байна.

Burberry Facebook-т хоёр сая фентэй болов

Английн загварын ордон Burberry сүүлийн үед залуусын дунд хүчээ авч буй Facebook олон нийтийн харилцааны вэбсайтад ихээхэн амжилт олж байгаа гэнэ. Тодруулбал, Burberry-гийн Facebook дэх фенийн тоо хоёр саяд хүрчээ.
Сүүлийн үед Burberry онлайн салбарт их хэмжээний мөнгө хаях болсон бөгөөд дижитал маркетингийн стратеги алдартай загварын орднуудын гол зэвсэг болоод байгаа юм.
Facebook вэбсайтын тухайд Burberry өөрийн шинэ бараа бүтээгдэхүүн, коллекцийн тухай мэдээлэл, зурагт самбар болоод видео сурталчилгаагаа байрлуулдаг. Энэ жилийн дөрөвдүгээр сарын байдлаар Facebook дэх Burberry-гийн фенүүдийн тоо нэг саяд хүрсэн бол хагас жилийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр Burberry Facebook-ийн фенүүдийнхээ тоогоор загварынхны хүрээнд долдугаарт эрэмбэлэгдээд байна. Харин тансаг зэрэглэлийн брэндүүдийн тухайд Burberry тэргүүлж байгаа юм. Burberry-гийн дараа Gucci (1.97 сая), Chanel (1.91 сая), Prada (590 мянга) бичигдэж байна
.

Milan Men FW S/S 2011 BURBERRY SHOW

Та Бүхэнд саяхан милан хотод болж өнгөрсөн Burberry S/S Men`s шоүг та бүхэнд хүргэж байна. Энэхүү шоу BURBERRY брэнд энэ жилийн мода залуучуудын стиль сонирхуулсан байна. За ингээд шоуг хүлээн авч үзнэ үү.



Sunday, January 2, 2011

Cosmopolitan сэтгүүл [Collection 2010]


1886 онд vvсгэн байгуулагдаж, бий болсноосоо хойш орчин цагийн нийгмийн чиг хандлаганд суурилсан мэдээ мэдээллийг залуу бvсгvйчvvдэд зориулан нийтэлж ирсэн Cosmopolitan сэтгvvлийн 2010 оны бvх сарын дугаарыг нэгтгэн уншигч та бvхэнд хvргэж байна. Залуу бvсгvйчvvдэд зориулсан хамгийн их борлуулалттай энэхvv алдарт сэтгvvлийн энэ оны 1-ээс 12-р сарын дугааруудын нvvрэнд жvжигчин Amanda Bynes, Julia Stiles, Anna Faris, Jessica Alba, дуучин Lady Gaga, Carrie Underwood, Britney Spears, Shakira, Katy Perry, Pink, загвар ємсєгч Heidi Klum, телевизийн алдартан Lauren Conrad нарын vзэсгэлэнтэй, нэр алдартай, гоо бvсгvйчvvдийн зураг нийтлэгдэн гарчээ.



Gorillaz - The Fall (2010) цомог


Блогын залуустаа зориулан Gorillaz - The Fall хэмээх 2010 оны цомгийг хvргэж байна. Татаж аваад сонсоорой. Enjoy All!