[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Thursday, January 6, 2011

Burberry Facebook-т хоёр сая фентэй болов

Английн загварын ордон Burberry сүүлийн үед залуусын дунд хүчээ авч буй Facebook олон нийтийн харилцааны вэбсайтад ихээхэн амжилт олж байгаа гэнэ. Тодруулбал, Burberry-гийн Facebook дэх фенийн тоо хоёр саяд хүрчээ.
Сүүлийн үед Burberry онлайн салбарт их хэмжээний мөнгө хаях болсон бөгөөд дижитал маркетингийн стратеги алдартай загварын орднуудын гол зэвсэг болоод байгаа юм.
Facebook вэбсайтын тухайд Burberry өөрийн шинэ бараа бүтээгдэхүүн, коллекцийн тухай мэдээлэл, зурагт самбар болоод видео сурталчилгаагаа байрлуулдаг. Энэ жилийн дөрөвдүгээр сарын байдлаар Facebook дэх Burberry-гийн фенүүдийн тоо нэг саяд хүрсэн бол хагас жилийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр Burberry Facebook-ийн фенүүдийнхээ тоогоор загварынхны хүрээнд долдугаарт эрэмбэлэгдээд байна. Харин тансаг зэрэглэлийн брэндүүдийн тухайд Burberry тэргүүлж байгаа юм. Burberry-гийн дараа Gucci (1.97 сая), Chanel (1.91 сая), Prada (590 мянга) бичигдэж байна
.

No comments:

Post a Comment