[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Saturday, November 5, 2011

Cosmopolitan - September, October 2011



Cosmopolitan сэтгүүлийн энэ 9-р сар болон ирэх 10-р сарын дугаарыг хамтатган хүргэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Бусдаас онцгой, бусдаас шилдэг байхыг хүсдэг эмэгтэй хүн бүхэнд зориулагдсан энэхүү сэтгүүлийн 9-р сарын дугаарын нүүрнээ Америкийн залуу жүжигчин Dianna Agron-ы зураг заларсан байгаа ба тэрбээр Glee телевизийн цувралын Quinn Fabray-гийн дүрээрээ алдартай юм.


Жүжигчин төдийгүй дуучин, продюсер, найруулагч, зохиолч энэ бүсгүй өөрийн амьдралын хайр дурлал, алдаа оноо, ололт амжилтын талаар хэрхэн хүүрнэснийг эндээс уншаарай. Мөн сексийн талаарх асуулт хариултууд, хүссэнээ авахын тулд хэрхэн инээмсэглэх ёстой гэхчилэн зөвхөн бүсгүй танд хэрэгтэй бүхнийг олж унших боломжтой юм. Харин 10-р сарын дугаарын нүүрийг Америкийн жүжигчин бүсгүй Minka Kelly-гийн зураг чимсэн бөгөөд түүний талаар таны хэзээ ч сонсож байгаагүй жинхэнэ цочирдом мэдээллүүд энд бичигджээ. Хүсэл тачаалын гайхалтай мэдрэмжийг авчрах хамгийн зоригтой, амьсгал давчдам хөдөлгөөнүүд, эрчүүдийн таниар хардуулахыг хүсдэг мөчүүд гэхчилэн сонирхолтой мэдээллүүдийг Cosmo-гийн 10-р сарын дугаар өөртөө багтаасан байна.


No comments:

Post a Comment