[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Monday, December 20, 2010

Загварын шинэ төрөл

Орчин үеийн хувцасны загвар нь маш олон янзын төрөлтэй байх боловч эдгээр төрлүүд нь бие биедээ ууссан, хосолсон шинжтэй байдаг. Хувцас загварын шинэ төрөл нь загварын ертөнцийн шинэ болон хуучин чиг хандлагыг бүрэн хослуулсан байдаг. Өнөө үед үнэт эдлэл, жижиг гоёл чимэглэлийн зүйлсийг хувцастайгаа хослуулан хэрэглэх хандлага их болжээ. Шинэ загварын хувцсанд хар, саарал өнгөнүүд ноёлож байна. Эдгээр өнгө нь хэзээ ч хуучирдаггүй бөгөөд албаны, гоёлын, өдөр тутмын гээд ямар ч хувцастай тохирон бусад олон өнгөний хослолыг уусгаж чаддаг загварын сонгодог өнгө.
Үдшийн даашинз гэдэг хэзээд сонгодог хэв маягт хамаардаг. Тэр ч утгаараа ирэх шинэ оны гангараа тань уламжлалт сонгодог хэв маягаа хадгалсаар байх нь мэдээж. Гэвч өмнөх жилүүдээс нэлээд ялгаатай. Бид урьд нь нэг биш удаа Си-Си гэж нэрлэсэн олон давхар хормойтой Европын язгууртан хатагтай нарын хувц саар гангарсан. Харин энэ жил түүнээсээ эрс татгалзаж, аль болох төрөлх гоо сайхнаа тодотгосон бариувтар даашинзыг сонгон авах нь зүйтэй. Гэхдээ загвар нь тун өвөрмөц. Таны хөх, нуруу, бүсэлхийн аль нэг хэсэг харагдахуйц онгорхой эсгүүрийг зоригтой хэрэглээрэй. Цыган маягийн сул, үл мэдэг дэрвэгэр хормойтой даашинз гоёлын загварт голлох байр эзэлж байна. Дэлбээгээ нээхийг завдаж байгаа цэцэг мэт төсөөлөгдөх энэ хормой нэг талдаа нэлээд урт оноотой байх бөгөөд энэ нь таны хөлийг тун ч үзэсгэлэнтэй харагдуулах болно. Гэхдээ гагц үүнд баригдах хэрэггүй.

Хэрвээ танд таалагдвал даашинз ныхаа хормойг өнгө дагуу намирсан туузаар чимэглэвэл хөдлөх тоолондоо та баглаа цэцэг адил сэтгэл татам харагдах болно. Нарийн ширхэгтэй атлас болон торгоны төрлийн материалаар гоёлын даашинзаа хийлгэх нь илүү зохимжтой. Улаан, хар гэх мэт сонгодог өнгөнүүд урьдын адил зонхилох хэдий ч зуныг санагдуулсан төрөл бүрийн гэрэл тэй өнгийн даашинз өмссөн байгаагаар та өөрийгөө төсөөлөөд үзэхэд гэмгүй. Хэрвээ та ийн зориглож чадвал бусдаас тун өвөрмөц харагдах нь мэдээж. Үдэшлэгт явахдаа хэрхэн хувцаслах вэ?   Үдшийн баяр ёслол, уул залтанд тохирсон хувцас сонгох доо дэндүү үнэтэй хувцас сонгох хэрэггүй боловч таны сонгох хувцас тань сайн чанарын хувцас байх ёстой. Үдэшлэгт өмсөх хувцас авахдаа онцгой үед шаардлагад ямагт нийцэж байхаар тохируулах хэрэгтэй.
 
Үдшийн баяр ёслолдоо зохицуулан хувцсаа хэрхэн сонгох талаар хэдэн зөвөлгөө өгье.
 
1. Цүнх. Цүнх бол гоёлын байхаас гадна бас зайлшгүй хэрэгцээний зүйл юм. Ихэнх хүмүүс өнгөлөг харагдахын тулд алтлаг болон мөнгөлөг өнгөтэй цүнх сонгосон байдаг боловч энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Зөөлөн болон чанартай материалтай, хар буюу эсвэл ерөнхий нийтлэг өнгийн цүнх сонгох хэрэгтэй. Ерөнхий нийтлэг өнгөтэй цүнх нь саарал гялгар өнгөнөөс илүү таны ээмэг зүүлттэй тань тохирдог.
 
2. Гутал. Таны бусад хувцастай зохицох өнгөтэй илгэн буюу даавуун гутал сонгоорой. Өндөр өсгийтэй, задгай хоншоортой гутал таныг улам дэгжин хээнцэр харагдуулна.



3. Алчуур. Алчуурыг заавал сонгох шаардлагагүй ба зөвхөн бусад хувцастай тань тохирсон үед л сонгоорой. Сатин буюу эсвэл торгомсог материалтай алчуур нь таны үдшийн даашинзыг чимж болох ба таны даашинз урт хормойтой байвал илүү тансаг байх болно. Алчуураа дэгжин, сайхан харагдахаар дээгүүрээ нөмөрнө. Маш сайхан загвартай, хээтэй алчуур нь үдшийг улам бүр романтик болгодог.
 
4. Хослол. Эсгэлт, загвар сайтай, үдшийн баярт тохирсон материалтай хослол нь ямар ч үдэшлэгт таныг сайхан харагдуулна. Нимгэн торон дотуур хувцас хослолынхоо дотор өмсвөл та улам бүр сэтгэл хангалуун үдшийг өнгөрөөх болно. Мөн хослолынхоо өнгөтэй зохицох өнгийн нимгэн даавуун материалтай, өсгийтэй туфли, сандаал өмсвөл ажил хэргийн холбоотой үдшийн баяр ёслолдоо хамгийн төгс сайхан нь байх болно.
 
5. Урт даашинз. Та үдшийг улам үзэсгэлэнтэй сайхан болгохыг хүсч байвал урт даашинз сонгоорой. Гэхдээ бусдад содон харагдахаар элдэв нэмэлт, гялалзаж гялтганасан гоёл чимэглэлгүй бол сайн. Хэрвээ даашинз тань хэтэрхий их нарийн гоёл чимэглэлтэй, шүр сувдаар чимэглэсэн бол өөр бусад баяр ёслол, үдэшлэгт өмсөхөд хүнд болно. Энгийн цэвэрхэн ухлаадас, хуниастай даашинз нь зохимжтой, аятайхан чимэглэлтэй бол таньд илүү тохирч бусдын магтаал хүлээдэг.
 
6. Урт юбка. Хар бор зэрэг үндсэн өнгөтэй урт юбка нь янз бүрийн үдшийн баяр ёслолын арга хэмжээнд өмсөхөд тохиромжтой. Маш чанартай материалаар хийсэн дөнгөж шагай шүргэх урттай юбка сонгоорой. Мөн та бие барьсан цамц, торгомсог пиджак болон ямар ч үйл ажиллагаанд зохицож дэгжин харагдах хилэн буюу даавуун туфлийг юбкатайгаа хослуулаарай.
 
7. Гоёлын даашинз. Ямар ч үед өмсөж болох үндсэн өнгийн буюу эсвэл хар өнгийн даашинз сонгоорой. Учир нь та өмсөх бүрдээ шинэ загвартай зүүлт чимэглэл, ороолт, туфли, цүнх зэрэг жижиг зүйлсээр өөрчлөн шинэлэг болгож өмсөх боломжтой. Хэн ч таныг нэг л янзын даашинзаа өмсөөд байгааг анзаарахгүй. Үдшийн даашинз тань өвдөг хүрсэн буюу эсвэл түүнээс ялимгүй дээгүүр урттай бол аятайхан харагдана.
 
8. Үсний засалт. Үсний загварыг урьд жилүүдийнхтэй адил “аабан бээбэн” болгож, хэт хурц өнгөөр будаж лакдахаас аль болох зайлсхийгээрэй. Үсээ хэтэрхий олон өнгөөр эрээлж, элдэв янзын хэлбэр дүрсэнд оруулснаар та шинэхэн загварын даашинзаа гундааж мэднэ. Тиймээс аль болох өөртөө зохисон хэв загвараар засуулж, байгалиас заяасан гоо сайхнаа тодотгохыг зориорой.
 
Өөртөө итгэлтэй эрчүүдийн гоёл
 
  Эрчүүдийн хувьд энэ жил тансаг торгон материалаар хийсэн, босоо захтай, ил халаастай, гоёлын ил оёотой, олон товч, өргөн зангиатай, ажил хэрэгч мөртлөө чөлөөт загвартай хослол хамгийн дэгжин гангараа болох нь. Ялангуяа тэр бүр өмсөөд байдаггүй жилет энэ жилийн гоёлын тань чухал хэсэг гэдгийг санаарай. Өөрөөсөө хээтэй, өмд, пиджакаасаа ялгарсан сондгой өнгөтэй, аль болох гялгар, зөөлөн материалтай жилет өмсвөл та дэгжин харагдаж чадах нь ээ. Харин зангиагаа жилетнийхээ өнгөтэй хослуулбал илүү гоёмсог харагдана. Өнгөний хувьд шаргал, цайвар өнгө зонхилж байгаа гэнэ. Мөн үстэй захтай пиджак ч энэ жилийн тансаг гоёоны нэг. Харин өмдний хувьд хагас трапецин загвартай байхаар тодорхойлогджээ.
 
Жижиг гоёл. Орчин үеийн дизайнерүүд “Та өөртөө итгэлгүй хувцасласан бол цагнаас бусдыг нь тайлаад хая” хэмээн зөвлөх дуртай. Эрчүүдийн өөр нэг гоёо нь запонк буюу цамцны ханцуйны тээглүүр. Баярын үдэшлэгт очихдоо зурхайн ордуудын дүрс хэлбэртэй, эсвэл фирмийн бэлгэ тэмдэгтэй запонк хэрэглэх нь тун тохиромжгүй. Энгийн бөгөөд нүдэнд өртөхөөргүй өнгө хэлбэртэйг нь сонгох нь чухал. Үүнээс гадна бизнесмэн эрчүүд зангиандаа хавчаар хэрэглэх нь их л хоцрогдсоны илрэл гэж загвар зохион бүтээгчид үзэж байна. Зүүх шаардлагатай хэмээн та үзэж байгаа бол заавал запонктайгаа ижил өнгө дүрстэйг хэрэглэх албагүй. Нарийн мэдрэмжтэй хүмүүс имижийн ийм энгийн шийдлийг хэзээ ч хийдэггүй.
 
  Залуу та өөрийгөө соёлтой гэж тооцдог бол заавал ам хамрын алчуур авч явах ёстой шүү. Эр хүнд гурван ширхэг алчуур байх нь тун тохиромжтой гэлцдэг. Дөрөв дэх нь пиджакны энгэрийн жижиг халаасанд чимэг болох зориулалттай. Гурван алчуурын хоёрыг өмдний халаасанд байнга хийж явах хэрэгтэй бөгөөд алчуурын өнгийг өмссөн хувцас ныхтайгаа хослуулах албагүй. Зөөлөн, завсрын өнгөнөөс эхлээд тод цагаан, тас хар байж болох бөгөөд ямар нэг рекламны зурагтай алчуур харин зохисгүй харагдана. Алчууртаа үнэртэн шингээх нь таны тухай тэнэг ойлголт төрүүлдэг.
 
  Зангиа зүүхгүй байж болно. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол ээмэг, зүүлт гэж чамирхдаггүй ч хэр хэмжээндээ гоёх хэрэгтэй болдог. Шинэ жилийн үдэш эрэгтэй танд цайвар өнгийн цамц, хослол байхад л хангалттай. Хүсвэл хослолтойгоо зохицуулаад зангиа зүүж болно. Харин гутлаа сонгохдоо хар эсвэл цагаан өнгөтэй, өөрт таалагдсан загвартайгаа сонгоорой. Үсээ өөрийн­хөө нүүр, царайнд тохируулж засаад гель юм уу, лак цац чих вал хэвээ амархан алдахгүй гэдгийг та юунд эс андах билээ.

No comments:

Post a Comment