[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

Хувцасаа угаахдаа товчийг нь товчлоорой

 • Таны оймс урагдвал дахин шинэ оймс авах гэж яарсны хэрэггүй. Лав танд өрөөсөн оймс олон байгаа байх. Үүнийгээ үзэж байгаад аль болох адилавтар өнгөтэй нь авч өтгөн хар цайнд чанавал өнгө нь адил болно.
• Хувцсан дээр хар бэх асгавал халуун сүүн дотор хэдэн минут байлгахад түргэн зуур арилдаг.
• Гутал хувцасны сойз худалдан аваад хагас литр бүлээн усанд хоёр халбага хоолны давс хийсэн уусмалд арван минут байлгавал үс нь бэхжиж унаж хугардаггүй болно.
• Хувцас, бөс даавуун дээр тос дусаавал юуны өмнө давс хийж нилээд байлгаад арчихад амар арилна.
• Нийлэг эдээр хийсэн оймсонд гутлын дотроос тогтсон толбыг арилгахдаа оймсоо савандаж орхиод 30 минутын дараа угаавал зохино.
• Хэрэв таны хувцасны цахилгаан товч зуураад явахгүй бол шүдний хуучирсан сойзоор сайтар цэвэрлэж, вазелин түрхвэл амархан товчлогдоно.
• Угаалгын машинд хувцсаа хийхээс өмнө бүх товчийг товчилж дотрыг гадагш нь эргүүлэн хийвэл товч нь тасрахгүй.
• Төмөр товчны өнгийг алдагдуулахгүйн тулд хумсны өнгөгүй лак түрхэнэ.
• Хэрэв та өмдөө (брюк) бага зэрэг цууны уусмалд норгосон алчуур тавьж индүүдээд, хатсан хойно нь дахин чийгтэй зузаан цаас тавьж индүүдвэл өмдний чинь нугалаас удаан гарна.
• Хувцасны хиртсэн хэсгийг өнгө оруулахдаа жижиг ширхэг элстэй хольсон бензинээр норгосон сойзоор цэвэрлээд дараа нь бүлээн усанд норгосон сойзоор сойздоно. Нойтон хэсэг нь хатмагц хуурай сойзоор сойздоод чийгтэй алчуур тавьж индүүднэ

No comments:

Post a Comment