[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

“Emporio Armani”-гийн 2010 оны нарны шилний загвар

http://www.sfilate.it/photo/EA9633_S-LARLJ-2.jpg
"Emporio Armani” брэндийн 2010 оны нарны шилний цуглуулга нь эмэгтэйчүүдэд зориулсан ретро стилиэс эхлээд эрчүүдэд зориулсан модерн шинжийг агуулжээ. Энэхүү цоо шинэ нүдний шил болон оптик хүрээ нь шинэ загвар, чамин тансаг хэлбэр, гайхамшигтай өнгөний зохицлоороо бусдаас ялгарч, хаана ч танигдахаар стильтэй.

Эмэгтэйчүүдийн цуглуулга нь дугуй хэлбэр, туяхан загвар бүхий метал болон оптик хүрээтэй. Тод өнгө, өөриймсөг гэмээр стилийг хамгийн энгийнээр хослуулж чадсанаараа онцлог.


Эрчүүдийн цуглуулгын хувьд дөрвөлжин хэлбэр зонхилсон, модерн өнгө аястай байгаа. Өнгөлсөн эманель деталиуд, хүрээн дээр нь байрлуулсан жижигхэн зүү зэрэг элементүүдээр гоёсон нь илүү сайхан болгожээ. Түүнчлэн шилний гаран дээрх метал бүргэд нь гойд нарийн хийцтэй. 

EA 9652
Ретро загварын эмэгтэй оптик хүрээтэй шил нь жижигхэн, дугуй хүрээгээрээ бусдаас ялгарсан загвартай. Маш хөнгөн төмөр хүрээн дээр бүргэдийн хээ гайхамшигтай сайхан зохицжээ. Хөхөлбөр, улаан, усан цэнхэр, гялалзсан цагаан, үзмэн ягаан гээд өнгөний сонголт өргөн бөгөөд чамин.

EA 9633/S
Энэ загварын эмэгтэй шил нь төмөр, металаар хийсэн хөнгөн хүрээ нь ретро стилийн гайхамшиг гэж хэлж болно. Тансаг хийцтэй гаран дээр нь байрлуулсан бүргэдийн лого нь "Emporio Armani”-гийн нэрийн хуудас. Шилний өнгө нь тун чамин: хөх, уусгалттай улаан, цэнхэр/алтлаг линз бүхий тэнгисийн өнгө, цэнхэр/алтлаг линз бүхий гялалзсан цагаан, ягаан линз бүхий үзмэн ягаан, уусгалттай хар гэх мэт.

EA 9640/S 

ЕА 9640/S эрэгтэй загвар нь дөрвөлжин хэлбэртэй, давхар гүүртэй, маш нарийхан гартай. Энэ стиль нь маш ихэмсэг харагдуулдаг. Хоёр гүүрэн дээр байрлуулсан эманель оруулга болон гарны өнцөг дээрх бүргэдийн төмөр логотой. Утаат линзтэй хар/рутени, бор линзтэй бараан хавана/зэхэр алтан, уусгалттай бор линзтэй 

No comments:

Post a Comment