[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Thursday, December 16, 2010

Estee Lauder шинэ нүүр царайтай боллоо



Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Estee Lauderкомпани загвар өмсөгч Joan Smalls-ыг зар сурталчилгааны шинэ нүүр царайгаар сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Joan Smalls тус брэндийн косметикийн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг ирэх оны тавдугаар сараас эхлэн сурталчлах юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Aerin Lauder Joan Smalls бол шинэлэг дүр төрхтэй. Түүний инээмсэглэл, дулаан эерэг энерги манай брэндийг төлөөлхөд төгс тохирно. Joan их тэмүүлэлтэй, өөдрөг эрч хүчтэй эмэгтэй. Тиймээс түүнийг сонгосон” гэжээ
Joan Smalls нь 2010 оны нэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж эхлэсэн баGivenchy брэндийн Парист хийсэн шоунд оролцон мэргэжилтнүүдийн хараанд өртсөн юм. Түүнээс хойш тэрбээр Нью-Йорк, Парис, Милан зэрэг хотуудад Marc Jacobs, Prada, Gucci, Jil Sander, Derek Lam, Givenchy болон Louis Vuitton зэрэг алдартай брэндүүдийн шоунд оролцжээ.

No comments:

Post a Comment