[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

Торгон эдлэл угаах

 Уг эдлэлийг угаахдааторго нь язгуурын мяндсаар юм уу, дуураймал мяндсаар хийгдсэн алин болохыг мэдэх нь чухал. Дуураймал юмуу, жинхэнэ торгоор хийгдсэн эдийг угаахдаа зөөлрүүлж ариутган цэвэрлэсэн бүлээн усаар угаана.
Хэрэв ердийн усаар угаах бол заавал буцалгаж 20-30 хэмийн халуун усанд 1-2 цаг дэвтээх боловч эдлэлийг угаахдаа илүү хугацаагаар дэвтээх хэрэггүй. Ялангуяа олон өнгийн дармал хээтэй, будаг ихтэй эдлэлийг хооронд нь хольж угаахыг цээрлэх хэрэгтэй.
Ноосон ба торгон эдлэл эмзэг байдаг тул олс, хөвөн, цаасан эдлэлтэй хамт угааж болохгүй. Эдгээр эдлэлийг зөөлрүүлсэн усанд угаах шаардлагатай бөгөөд усаа зөөлрүүлэхийн тулд триполисфосфат натри хийнэ.
Мөн угаагдаж байгаа зүйлээ гэмтээхгүйн тулд машины хөдөлгүүрийн хөдөлгөөн зогсож, ус нь бүрэн шавхагдсаны дараа л машинаас гаргана. Орос цуутай усанд булхсан торго зөөлөн болдог.

Жинхэнэ торгон эдлэл угаах
Эдлэлийг угаахад шүлтгүй саван, хүүхдийн болон гар нүүрийн өнгөгүй саван, савангийн зоргодос ашиглахад тохиромжтой. Торгон эдлэлийг 40-45 градус хэмээс илүүгүй, ганддаг эдлэлийг 35 градус хэмээс илүүгүй усанд савангийн хөөстэй угаахад тохиромжтой (10л бүлээн усанд 40гр нунтаг саван уусгаж хэрэглэж болно).
Ямар ч тохиолдолд савангаар үрэх, хүчтэй нэдрэгдвэл уг эдийн гадаад үзэмж алдагдах тул сулхан базаж байх хэрэгтэй.
Эдлэлийг угаасны дараа 1л усанд 1 халбага орос цуу хийж, бүлээн усанд /буцалсан байвал сайн/ 1 удаа хоёр дахиа бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлна. Зайлсны дараа эдийг мушгиж болохгүй, будгийг нь урсгахгүйн тулд хуурай алчуурт боож, бага зэргийн мушгиж усыг шингээнэ.

No comments:

Post a Comment