[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Thursday, December 16, 2010

Taylor Swift CoverGirl NatureLuxe-г сурталчилна


бүтээгдэхүүний “CoverGirl” компани өнгөрсөн тавдугаар сард шинэ нүүр царайгаараа Грэммийн шагналт, авьяаслаг залуу дуучин Тейлор Свифтийг сонгож, нэг жилийн гэрээ хийсэн билээ. Tэрбээр тансаг зэрэглэлийн иж бүрдэл болох "easy, breezy, beautiful"  нэрийн бүтээгдэхүүнийг сурталчилж байсан юм.

Харин ирэх оны нэгдүгээр сараас худалдаанд гарах CoverGirl NatureLuxe нэртэй шинэ бүтээгдэхүүнийг сурталчлахаар  зураг авалтаа хийлгэж эхлээд байгаа аж. Тус зар сурталчилгааны хуудсуудаас эхнийх нь хэвлэгдэн гараад байгаа ба ирэх нэгдүгээр сараас телевиз интернэтээр зар сурталчилгаа нь цацагдаж эхлэх аж.
Covergirl-NatureLuxe-Covergirl-Taylor-Swift-2 Taylor Swift testimonial line of CoverGirl cosmetics
Covergirl-NatureLuxe-Covergirl-Taylor-Swift-1 Taylor Swift testimonial line of CoverGirl cosmetics
Тейлор Свифт “Би бүр жаахан охин байхаасаа л “CoverGirl”-ын нүүр царай болсон алдартай дуучид, жүжигчдийг харж, тэдэн шиг болохыг мөрөөддөг байсан. Харин энэ мөрөөдөл маань биелсэнд баяртай байдаг. Удахгүй гарах CoverGirl NatureLuxe бүтээгдэхүүн таны арьсыг үнэхээр төгс болгоно гэдэгт итгэлтэй байна. Би хэрэглэж үзээд маш их таалагдсан” хэмээн ярьсан байна.

No comments:

Post a Comment