[Powered By Fashio-Trugen.blogspot.com]

Friday, December 24, 2010

Хувцасныхаа өнгийг хэрхэн сонгож авах вэ?

 Хувцасны өнгийг сонгож авахдаа насны байдлаас шалтгаалж, өнгө нь тод боловч ерөнхийдөө л нэг жигд , бүдгэвтэр, нүдэнд зөөлөн өнгийг голлож байвал зохино.
    Ер нь хувцасны өнгө нь хүнийг хөнгөн шалмаг, цовоо сэргэлэн, залуу юм шиг харагдуулахаар хийгдсэн байвал зүгээр. Өмссөн бүх хувцас нь зөвхөн ганцхан өнгө байх нь аятайхан биш. Өмд цамц малгай гээд бүх юм нь хар буюу мөн өөрцгүй бусад өнгөний аль нь ч байсан бүгд жигд нэг өнгө байх нь хүний анхаарлыг төвлөрүүлэх ямар нэг цэггүй болж сонирхлыг нь ч татаж чаддаггүй.
     Намхан хүн бол пиджак өмд хоёрыг өөр өнгөтэй өмсвөл улам нам харагдуулдаг. Ийм учир өмд пиджак хоёр ижил өнгөтэй байх нь тохиромжтой. Тод хурц өнгийн эд бүс хүнийг томруулан харагдуулдаг учир тарган том биетэй хүн үүнээс зайлсхийж, хар бараан өнгөтэй хувцас өмсвөл сайн.
   Хувцасны хэлбэр маяг
   Ер нь хувцасны хийц маяг нь нийгмийн хөгжил, хүмүүсийн гоо сайхны таашаал, эд материалын баялаг, техникийн дэвшил зэрэгт нягт уялдаж байнга шинчлэгдэн өөрчлөгдөж байдаг зүйл юм.
    Хүн хувцасныхаа хэв маягийг өөртөө тохируулахаас гадна эд бүсний өнгө, хээг өөрийн насны онцлог, биеийн хэлбэрт тохируулан авах нь соёолч боловсон хувцаслахын нэг чухал хэсэг юм.
   Орчин үеийн хувцасны хийц маяг улам энгийн, цэвэр үзэмжтэй, биед тохиромж сайтай болсоор байна.
    Хэт туранхай хүн биеэ барьсан жадгар хувцас өмсвөл улам нарийхан болж харагдахын дээр яс нь овоож товойгоод байж болох юм. Сэрвээгээр бөгтгөр хүнд том зах зохимжтой бөгөөд унжуу мөртэй хүн реглан мөртэй / захнаас сугаруу залгасан ханцуй / хувцас зохимжгүй. Харин мөрөөрөө залгаатай ханцуйтай платье тохиромжтой ба мөрөн дээрээ зузаалга хийж болно .
   Богино цээжтэй хүн платьены цээжийг уртавтар хийх нь зохимжтой бол уртавтар цээжтэй хүний платьены цээжийг ялихгүй богино хийх буюу хөндлөн нугалаа гаргах зэргээр тохируулж болдог.
    Уртавтар гонзгой нүүртэй хүн зах, захны ухаасыг дугуй буюу дөрвөлжин ухах хэрэгтэй. Туранхай эрэгтэ хүий костюм давхар зөрсөн энгэртэй бол зохимжтой.
   Хувцас бие хоорондын нарийн харьцааг сайн тохируулахгүй бол зааны толгойд хүүхэлдэйн малгай тавьсан шиг юмуу, тугалын нэмнээг хурганд зүүсэн шиг инээдтэй харагдах билээ.
   Хувцас нь зөвхөн размер-хэмжээнээс төдийгүй хэлбэр маягаас болж том, жижиг янз бүр харагддаг байна. Жишээ нь: олон нугалаатай буюу хэт саравгар банзал нь хэмжээ таарсан ч тарган хүүхнүүдийг үлэмж бүдүүн болгож харагдуулдаг байхад намхан нуруутай хүмүүсийг цээж, бүсэлхийгээрээ залгаатай даашинз, хоёр өнгийн банзал, цамц буюу өмд, пиджак нь улам тагдгар харагдуулдаг.
    Харин тарган, намхан хүмүүс бүсэлхийгээрээ залгаагүй уртавтар платье юмуу, монгол дээлээ урт нарийвтар хийж өмсвөл биеийн өөтэй талаа нууж чадна. Гэхдээ хурц тод өнгийн эд хүнийг улам ч сүр бараатай болгож харагдуулдаг учир ийм хүмүүс даруу өнгийн хувцас өмсөх нь зүйтэй юм. Бас даашинз, пальто зэргийг цувраа олон товчтой хийж өмсвөл тарган намхан хүнийг өндөр мэт харагдуулах сайн талтай.
   Ер нь охид, залуу хүмүүсийн хувцасны хийц маягийг хижээл насны хүмүүс яг хуулан хэрэглэвэл маш зохимжгүй, эвгүй харагдах болно. Таны хувцас чинь өмсөхөд биед туйлын тохиромжтой байх ёстой.

No comments:

Post a Comment